Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

2012-01-06 - Багшаас надад

Ангилал: Миний дуртай шүлгүүд

Эрэвгэр хөөрхөн нүдээрээ инээвхийлж байгааг чинь харахад баясалтай

Ихийг бүтээх хүслийг тань мэдрэхэд жаргалтай

Аливаад хандах хандлагыг чинь танихад бүүр ч бахархалтай

Аясын салхи шиг Цоглог хөөрхөн охин чамдаа

Алс ирээдүй чинь эвлэг байхын ерөөлийг өргөе.

Амар мэндийн орчлонд

Аятай тухтай орчинг цогцлоож явна гэдэгт итгэж байдаг шүү багш нь.

Аядуухан энхрийхэн охин минь

Азтай л аавын хүүгийн голомтыг бадрааж

Ачлал хайрын дээдийг түгээж явна даа гэхээс гоё байдаг юм шүү


Миний хүндэт багш надад зориулж бичив.

Ц.Цэгмиджав багш

2011.01.03

...

Шууд холбоос

2009-02-18 - Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Ангилал: Миний дуртай шүлгүүд

Шууд холбоос

2009-02-18 -

Ангилал: Миний дуртай шүлгүүд


Шууд холбоос

2009-02-17 - Би хаана төрөө вэ?

Ангилал: Миний дуртай шүлгүүд

 

 
 
 
 
 
 
Б.Явуухулан : Би хаана төрөө вэ?

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хvvрэг савсаж vvлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хvйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сvvмэлзэх хөндийд
Орсон буурийн шvд өвөл хангин...

Шууд холбоос