Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

2009-02-19 - "Үндэсний ухамсар" клубын явуулах үйл ажиллагааны чиглэл

Ангилал: Үндэсний Ухамсар Клуб

Монголынхоо ард түмэнд эх оронч, үндэсний үзэл, үндэсний ухамсарыг ойлгуулж төлөвшүүлэх, Монгол хүмүүс бие биенээ харилцан хүндэлдэг харилцаа, найрсаг дулаан уур амьсгалыг бий болгох,
Өөрийн клубынхээ байранд сургалт, уулзалт зохион байгуулах, ухуулга хийх, харилцан суралцах замаар гэр бүл, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарласан оюунлаг, төлөвшсөн иргэдийг бий болгоход хувь нэмэр оруулах.
Нийгмийн аль ч давхаргын иргэн чөлөөтэй санал бодлоо илэрхийлэх, унших, суралцах, илтгэх, тайлагнах нөхцөлийг клуб тодорхой хэмжээгээр хангаж байх.
Эх орныхоо хөгжил, ирээдүйн төлөө зүрх сэтгэл цохилон явдаг, дэлхийн олон улс оронд сурч, ажиллаж байгаа монгол залуустай харилцаа холбоотой байж харилцан суралцах, тэдний дуу хоолой, санал бодлыг клубээрээ дамжуулан сурталчилах, төрөөс явуулж буй бодлогод тусгах, холбох гүүр болох.
Мөн тэдэнд үндэсний үзлийг сурталчилсан ном, сонин хэвлэн хүргэх, эх орондоо болж буй сайн сайхан үйл ажиллагаа, арга хэмжээ, бүтээн байгуулалтын талаар эерэг мэдээлэл өгөх талаар ажил зохион байгуулах
Зорилго нэгт төрийн бус, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг байгуулагуудтай хамтран ажиллах, санал солилцох, харилцан суралцах.
Нийгмийн, олон нийтийн клуб, байгууллагаар дамжуулан жирийн иргэн төрд хяналт тавьдаг, төрөөс хуулийн хүрээнд хүссэн мэдээллээ авдаг, өөрийнхөө санал бодлыг чөлөөтэй илэрхийлдэг, дуу хоолойг хүргэдэг ардчилсан нийгмийн сонгодог хэв загвар /Төрийн бус байгууллагын засаглал/-ыг Монголдоо хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд клубын зүгээс хувь нэмрээ оруулах.
Үндэсний үзэл, ухамсарыг сурталчилсан олон нийтийн арга хэмжээг клубын зүгээс хөхүүлэн дэмжих, дээрх зорилгоор уралдаан, тэмцээн, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах.
Хүн бүр Монгол улсынхаа түүхийг, Тусгаар тогтнолын үнэ цэнийг мэддэг болох, Үндэсний баялаг болох соёл, зан заншил, уламжлал, байгаль газар дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ залгамжилан үлдээх үзэл санааг дэлгэрүүлэх талаар ухуулга сурталчилгаа, танин мэдэхүйн сургалт, уулзалт зохион байуулах.

Хэрэв Монгол улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдалд ямар нэг хэмжээгээр хохирол учруулж болзошгүй үйлдэл, арга хэмжээ, үйл ажиллагаа илэрвэл клубын гишүүд нэгэн дуугаар эсэргүүцлээ илэрхийлэх, сайн дурын иргэдийн судалгааны баг бүрдүүлж, судалгаа шинжилгээний дүнд үндэслэн уг үйлдэлийг таслан зогсоох талаар шийдвэртэй арга хэмжээ зохион байгуулах, төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2009-03-25 - 1280

Бичсэн: bbaasanjargal (зочин)

Үнэхээр баримттай ноцтой бол явуулын утаснаас дээрх дугаарт мэдээлчих ТЕГ ажилаа мэднэ

Шууд холбоос

2009-02-19 -

Бичсэн: dao

надад зүгээр бүх хүнийг ижилхэн байлгах гээд байгаа юм шиг санагдсийн мэдээж тийм биш байхлдаа гэхдээ л эдгээр үгнүүдийг мартахын аргагүй шүүдээ.
нийгэмд ухамсар суулгах гэж оролдохоос илүү хэрэгтэй зүйл цаана чинь зөндөө байдаг Үндэстэний ухамсар гэдэг ойлголт байхгүйл гэж боддог хүндээ би хэ хэ

Шууд холбоос

2009-02-19 -

Бичсэн: Pagmaa

Дао баярлалаа. Би Үндэсний Ухамсарынхныг дэмжигч нь. Чиний саналыг хүлээж авлаа. Би хэлье.

Шууд холбоос

2009-02-19 -

Бичсэн: dao

нэгэн дуугаар эсэргүүцэлээ илэрхийлэх
таслан зогсоох талаар шийдвэртэй арга хэмжээ авах
гутаах гэсийм бишшүү иймэрхүү үгнүүдээ хасчуул зүгээр л юм шиг байна
амьтны фирмын ₮нөхөр напелионых дандаа зөв₮ гэдэг шиг л сонсогдож байна

Шууд холбоос


Бичлэг: 27 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax