Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

2009-06-17 - Хүн


Хүнд бурхнаас заяасан үндсэн ажил бол хүн болох явдал. Бэнжамин Франклин

Шууд холбоос

2009-06-17 - Би өөрийнхөө эзэн

Ангилал: Миний ертөнцөөр

Хэн ч миний төлөө хариуцлага хүлээх ёсгүй.Миний хүрэх оргил Би өөрийгөө олох, Би би-тэйгээ нэгдэх. Би зогсолтгүй оргил өөд явж байна.

Шууд холбоос

2009-06-17 - Би зүгээр л................................

Ангилал: Миний ертөнцөөр


Хорвоо дэлхий уудам, Хийх зүйл их байна. Ким Ү Жин


.............Зүрх  сэтгэл уужим, хайрлах хүн,  юмс олон байнаа гэж................................................

Шууд холбоос

2009-06-17 - Би дуртай....

Ангилал: Миний ертөнцөөр

Яргуй зуусаар цэгээн тогоруу өмнөөс ирнэ.
Яруу найраг шиг үдшээр болзоонд зогсоно.
Бидэрт усны тунгалаг толионд шувууд чуулж
Би чамд..................гээд түгдэрсэн үг шугуйд төөрнө.

Би чамд......

Шууд холбоос

2009-03-04 - Ногоон Нүдэн Лам

Ангилал: Номын ертөнцөөр аялахуй

Юу болсныг мэдэх гэж 60 жил хүлээлээ. Д. Дэнсмаа
Юу болсныг мэдэх гэж 48 цаг хүлээлээ. У. Пагмаа
хэхэхэ.........Нээрээ би энэ номыг уншиж эхлээд бушуухан шиг уншиж дуусгамаар санагдаад 2 шөнө унтахгүй уншсан. Орой ажлаа тараад хурдхан шиг гэртээ харьж уншиж дуусгах гээд л 2 өдөр яаран яаран гэртээ харьсан.
Би өөрөө Сэндмаагийн дүрд хувьраад Баасанд дурласан.........хэхэ.......Чулуунжийд уурлаад л......................
Цэрэннадмид лам, Агваан 2-ын харсан тэр дүр зургууд миний нүдний өмнө тодоос тод харагдаж байлаа.
Чингисийн Алтан ургийнхныг бүгдийг устгана гэх, түүхийн үнэт өв соёлуудыг ...

Шууд холбоос

2009-02-20 - Энэ номд үнэн үг нэг ч байхгүй, Гэхдээ бүх зүйл ийм л байдаг.

Ангилал: Номын ертөнцөөр аялахуй

"Энэ номд Homo Sapiens бол гадаад ертөнцийн соёл иргэншлийн генетик туршилтын үр дүн болох тухай үгүүлнэ. Энэ туурвилд устаж үгүй болсон тив, даян дэлхийн хуйвалдаан, Орчлонт ертөнцийн шинэ загварын тухай асуудал түлхүү тусгагдахын зэрэгцээ эртний Мисирийн Сфинкс, пирамид, библийн Меркаба (Бурхны хөлөг), газар дээрх тойргууд, Үл мэдэгдэх нисдэг биетүүд (ҮМНБ)-ийн нууцыг дэлгэсэн болхоор ЭНЭ НОМД ҮНЭН ҮГ НЭГ Ч БАЙХГҮЙ гэх бүрэн боломжтой. Гэхдээ та энэхүү гайхамшигт ертөнцийг сэтгэлдээ тунгаавал БҮХ ЗҮЙЛ ИЙМ Л БАЙГАА" гэсэн тайлбартай Боб Фрисселлийн номыг уншлаа.

Үнэндээ энэ номонд олон гай...

Шууд холбоос

2009-02-19 - Ном кафе

Ангилал: Ном Кафе (Book kafe)



Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, мэдлэгээ өргөжүүлэхэд туслах зорилготой энэхүү "Book cafe" Үндэсний Ухамсар Клубынхний санаачлагаар нээгдсэн билээ.

Book cafe нь номны ач холбогдол, хүний амьдралд гүйцэтгэх үүргийг хүүхэд
залуучуудад таниулах, түүнчилэн Монголын болон дэлхийн шилдэг уран
зохиолууд, сэтгүүлүүд, өдөр тутамын сонинг үнэгүй унших,  кафены байрандаа
шинэ номны нээлт хийх, сонирхолтой сэдвээр илтгэл тавих  боломжийг
үйлчилүүлэгчиддээ олгоно.


Холбоо барих
 Хаяг: ХУД, 19-р хор-лол, Ном Кафе
Утас: 96687837

...

Шууд холбоос

2009-02-19 - Үндэсний Ухамсар Клуб

Ангилал: Үндэсний Ухамсар Клуб

Танилцуулга

Клубын уриа:

Эрхэм зорилго:

Хувь хүний болоод нийгмийн хөгжлийн оновчтой, зөв замыг байнга эрэлхийлж, эх орныхоо ирээдүйн сайн сайхан, хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй, зөв сэтгэл, зөв ухамсартай иргэдийг нэгтгэж, ард түмний үндэсний ухамсарыг идэвхижүүлэн Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлнэ.
Алсын хараа:

Байгуулагдсан он:

Клубыг санаачилагчид:
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ХК-ний 9-н залуу инженер нийлж  нийгэмд
үйлчилдэг “Үндэсний ухамсар” клубыг байгуулсан.


А.Эрбар /УБДС ХК-ний Горимын инженер/
Б.Оргил /УБДС ХК-ний Хэмжүүрийн...

Шууд холбоос

2009-02-18 - Монита

Ангилал: Миний ертөнцөөр

Гэгээн валентины өдрийг тохиолдуулаад манай ажлынхан дундаа Монита зохиогоод.........Энэ хэдэн өдөр үнэхээр хөгжилтэй сайхан байлаа. Өнөөдөр Монита задрах өдөр...........Өчигдөр шөнө би 3 хүртэл сууж Монитадаа бэлэг бэлдсэн. Миний Монита хамгийн азтай хүн байгаасай гэж би хүссэн.
Би түүнд зориулж 3 өдрийн хугацаатайгаар БИРД болж хувирсан...хэхэхэ...Хэрвээ миний ямар бэлэг барьсныг мэдхийг хүсвэл цааш нь уншаарай

3 Өдрийн турш "Монита задартал задалхыг хориглоно" бичигтэй дугтуй илгээсэн.
1. Эхний өдрийн эхний дугтуй дотор
Чи бол хамгийн, хамгийн хамгийн гайхамшигтай бүсгүй
Чамт...

Шууд холбоос

2009-02-17 - Сайн байцгаан уу!

Ангилал: Миний ертөнцөөр

Сайн байцгаан уу? Blogmnii hamt oloon.
Өнөөдрөөс эхлээд би та бүхэнтэй үзэл бодол, мэдлэг оюунаа солилцож байхаар танай блогт нэгдлээ






Шууд холбоос

Хуудас: 2 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн