Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

2010-06-11 - Хүүхдийн баяраар төрсөн сэтгэгдэл

Энэ хүүхдийн баяраар бидний хэдэн нөхөд эмзэг бүлгийн хүүхдүүдийг баярлуулах аян зохиогоод нүүрэндээ гунигийн сүүдэртэй, нүдэндээ гомдлын нулимастай хэн нэгний халамж хайрыг царайчлан амьдарч байгаа жаахан бяцхан хүүхдүүдэд бэлэг тараах ажил зохион байгууллаа.
Баярын энэ өдөр хотын хөл хөдөлгөөн дүүрэн...Ээж, аавтайгаа хөтлөлцөн хөгжилдөн наадаж яваа хөөрхөн бяцхан үрс................Баярын уур амьсгал сайхан байлаа. Сүх жанжны талбай дүүрэн хүнтэй...........Олон, олон компаниуд хүүхдүүдийг баярлуулана гэж Сүхбаатарын талбайд туг, далбаагаа намируулан сүр дуулиан ихтэй.............Зарим нэг нь чин сэтгэлээсээ баярлуулах хүсэлтэй, зарим нэг нь боломжийг алдалгүй өөрсдийгөө PR-дана.
Харин бидний зорилго эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн байсан тул хотын захын гэр хороололуудруу манаргалаа.
Энд баяр................Харин тэнд................................ Өнөөдөр "ХҮҮХЭДИЙН БАЯР" гэж нэгэн сайхан тэмдэглэлт өдөр гэдгийг мэдэх ч үгүй нөгөө л нэг хэвийн бараан амьдрал үргэлжилсээр...
Энэ хүүхдийн баяр миний хувьд хамгийн гоё ч юм шиг, бас хамгийн уйтгартай ч юм шиг, ямартай ч миний сэтгэл эмзэглэсэн. Маш их Зарим нэг эцэг, эхчүүдэд зориулж би хашгирмаааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааар байна.
"Хайраар дутаах байсан бол
Хатуу хорвоод тэднийг яах гэж авчирсан юм бэ!"

 

Тэдэнд захих миний үг:

Жижигхэн бяцхан үрсээ
Жиндүүлж битгий дааруулаарай!
Жаахан нялх үрсдээ
Жаргал бэлэглэж баярлуулаарай!
Эгдүүтэйг байгаа биз.......
Хүний хорвоогийн хатууг
Хөөрхий тэдэнд бүү үүрүүл!
Цагийн аясаар тэд чинь
Жаргал, зовлонг бүгдийг нь амсана.


Энхэл донхол ертөнцийн
Эрээн барааныг тэд чинь
Энэ л биеэрээ туулах хойно
Эх, эцэг та
Хайраар өлгийдөж өсгөөрэй!


Энхрий бяцхан үрс минь
Элбэрэл хайраар бүү дутаасай!
Эвий жаахан үрс минь
Эхийн хайраар өлгийдүүлээсэй!




х

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 5 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax