Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

2010-2-7 - Гэнэн БИ

Өнөөдөр би нэг нээлт нээв.
Үнэндээ нээлт ч биш л дээ
Өнгөрсөнд батлагдсан баримтуудыг
Уншиж мэдсэнээ нээлт гэв.

Балчир ухаанд минь
Бал бурам мэт
Хэмжээлшгүй, агуу
Баримт сэлт мэт

Энэ мэт уншисаар
Нээлтүүдийг нээсээр
Би бүгдийг мэднэ.
Учир нь би зөндөө нээлт нээсэн.

Ухаантан болж сэтгэрүүн
Урьтаж би үүнийг мэднэ.
Том болсон санагдана.
Тоолшгүй их мэдээлэл надад байна.

Туршилт хийв.
Тунгааж бодов.
Ихийг санав.
Ихэрхэж сайрхав.

Би төөрөлдсөн.
Будилж сайрхасан.
Бусдын нээлтийг уншсан
Бахархаж түүгээрээ сайрхасан.

Өчигдөр Би ахыгаа
Үүнийг мэдэхгүйн төлөө нь
 шоолсон.
Арчаагүй доройгоор нь элэглэж
Амныхаа зоргоор аашиласан.

Ах харин хариуд минь
Хугарсан хөлөнд
Анхан шатны тусламж
Хэрхэн өгөхийг надаас асуусан

Энэ тухай бодож байгаагүй.
Энэ таны үүрэг
Учир нь та эмч

Гэтэл би юу билээ!
Өөрөөсөө үүнийг асуулаа
Үнэндээ би юу гэдгээ мэдхээ байлаа.
Эрхэлсэн юм надад байна уу?

Би хэн юм бэ?
Эмч, багш, цэвэрлэгч
Эхнэр, ээж
Аль нь ч биш

Би мэдэхгүй байна...
Хүмүүс надаас
Юу хийж байна гэнэ?
Хэлэх үг байхгүй ээ надад.

Хийгээгүй гэвэл
Би өөртөө гомдоно.
Хийсэн гэвэл
Бусад нь надад гомдоно.

Би эргэлзэж байна заримдаа
Үзэл бодолдоо эргэлзэж байна
Явж байгаа замдаа эргэлзэж байна
Үнэн худалд төөрч байна.

Үнэндээ би эмзэглэж байна
Итгэх эсхээ мэдхгүй байна.
Мөнгө, зугаа цэнгэл, энэ амьдралд итгэхүү?
Үхэх, өтлөх хоосон чанарт итгэхүү?

Бүх зүйлд итгэдэг гэнэн би
Үүнийг уншаад энэ үнэн ч юм шиг
Түүнийг сонсоод тэр нь үнэн ч юм шиг
Тэр намайг хайрласан нь үнэн ч юм шиг
Гэнэн надад бүх зүйл үнэн ч юм шиг....

Гэхдээ үнэн дундаас гарцаагүй нэг үнэн байна
Би оршиж байна
Оршиж байгаа учраас сэтгэж байна.
Гэнэн би бүгдэд итгэнэ.



Бичлэг: 7 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн

idiomatic-dormant