Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

2010-2-5 - Залбирал

Ангилал: Миний ертөнцөөр



Өчигдөр юу болсныг би мэдэхгүй
Өөрийг чинь би зовоосон байх магадгүй
Өнөө харин чи энд ирж
Өнгөрсөн хариугаа авсан юм уу хайрт минь,
     Би мэдэхгүй байна
     Урьд юу үйлдсэнээ огт санахгүй байна
     Намайг уучил хайрт минь
Урьдны учрлыг харах билэг ухаан надад байгаагүй
Уярч би өнөө чамайг хайрласан.
Үүрд мөнх гэж би итгэсээн
Учир нь би үйлдсэн үйлээ санахгүй байна хайрт минь,
      Би мэдэхгүй байна
      Урьд юу үйлдсэнээ огт санахгүй байна
      Намайг уучил хайрт минь
Одоо чи намайг идвэл
Ирээдүйд би чамайг иднэ
Үйлийн үрийн энэ хуулиас
Үнэндээ би үхтэлээ айж байна хайрт минь
       Би хүсэхгүй байна
       Ирээдүйд чамтайгаа учирч
       Ийм хариу нэхэхийг хүсэхгүй байна хайрт минь
Энэ миний үнэн үг
Өр зүрх минь шархлан байвч
Үнэн зүрхнээсээ чамаасаа уучлал гуйж байна.
Үйл үрийг бүслэн хаахыг
Чин сэтгэлээр залбирч байна хайрт минь
        Чи мэдээгүй ээ
        Намайг хайрласан чинь үнэн
        Үгүйсгэхгүй хайр нь үүнийг
Урьдны үйл биднийг учруулсан
Уярч хоюул догдлосоон.
Хайрласаан чи намайгаа, би үгүйсгэхгүй
Хаяад явсан ч ухаарлыг чи минь наддаа өгсөн
         Би ухаарч байна аа
         Өөрийн хувь тавьлангаа
         Хүрэх болноо би, Бурхан минь
Чанадын ертөнцөөс хоюулаа
Чамгүй их үүрэгтэй ирсээн
Заяа тавилан хоюуланг
Заавал учруулах ёстой байсан
        Гэтлэх давааны нэг
        Ухаарах учрал, Бурханы шалгуур
        Тиймээ бид туулсан
Ирсээн чи минь надруу
Магадгүй би чам дээр очсон ч байх хайрт минь
Магад зовлонгийн үрээ дахин суулгасан
Үүнд би буруутай Бурхан минь
            Уучил бурхан минь түүнийг минь
            Үндэс нь надаас гаралтай байх
            Үйлийн үрийн энэ хуулийг
            Үүгээр цэглэхийг хүсч байна би
Машид сэтгэлийг үүсгэн
Маргаашийн үйлээс сэргийлэн
Бурхадаас би гуйн залбирч байна
Өршөө биднийг, өнөд зовлонгоос гэтэлгэн соёрхо
           Би түүнд хайртай
           Түүний төлөө залбирна
           Тэр намайг хайрласан
Түүний төлөө би залбирна.
Хүн олны дундаас
Хүрч ирснийх нь төлөө би залбирна.
Түүнд би хайртай.
            Цаашлах зам нь гэрэлтэг
            Саад бартаа нь арлиг
            Буян олныг хийг
Хүрэх бэлчир олон байна.
Хязгааргүй орчлон уудам байна.
Учрах тавилан байгаа бол
Ухаарч хоюулаа үнэнд хүрнээ.
            Гэтлэн давья хайраа
            Гэгээрч жаргая хоюулаа
Сэтгэлийнхээ гүнд түүнийгээ би хайрласаар, түүнийх төлөө залбирсаар................би хэнтэй ч учирч болно. Гэвч чиний орон зай миний сэтгэлд байсаар байх болно. Чинийхээ төлөө залбирсаар байх болно. Энэ миний хамгийн сайн чадах зүйл. Учир нь чи минь намайг үүнд сургасан. Чамдаа би хайртай


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2010-2-8 -

Бичсэн: Хүслийнжигүүр

.би хэнтэй ч учирч болно. Гэвч чиний орон зай миний сэтгэлд байсаар байх болно


@ Хэрэв чиний зүрхэнд тэр байсаар байхийн бол яаж чи дараагийн нэгнийг бүтэн зүрхээр хайрлах юм бээ...
Номын дараагийн хуудсийг нээхийн тулд эхний хуудсийг хаах хэрэгтэй байдгийн адил Насан туршид хайрлагдахаар таарах заяаны ханьтайгаа учирахын тулд өнгөрөн одсон хайрыг хэлхээг таслах хэрэгтэй шоо... smug smug

Шууд холбоос

2010-2-7 -

Бичсэн: Boloroo

баярлах

Шууд холбоос


Бичлэг: 10 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн

idiomatic-dormant