Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

2010-01-31 - Эх дэлхий тандаа би хайртай

Тэртээх чанадын ертөнцөд
Тоолошгүй их одод анивчина.
Туяаран цацрах гэрлийн цаана
Тайлаж чадаагүй оньсого олон
Дэлхий дээр би аялалаар ирсэн жуулчин гэх юм...
Жинхэнэ гэр минь харин ододын цаана байдаг гэнэ.
Төөрч будилж байна би...
Төгс үнэнийг эрж байна
Гэр минь тэнд байдаг бол
Гэртээ харихсан би...
Гэхдээ тэнд хүрэхэд
Далавч хэрэгтэй гэнэ
Танаас би гуйя
Дэлхий ээж минь!
Надад далавч хайрлаач
Би гэртээ харимаар байна.
Гэхдээ БИ ТАНД ХАЙРТАЙ
Эх дэлхий минь!

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 11 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax