Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

2009-02-20 - Энэ номд үнэн үг нэг ч байхгүй, Гэхдээ бүх зүйл ийм л байдаг.

Ангилал: Номын ертөнцөөр аялахуй

"Энэ номд Homo Sapiens бол гадаад ертөнцийн соёл иргэншлийн генетик туршилтын үр дүн болох тухай үгүүлнэ. Энэ туурвилд устаж үгүй болсон тив, даян дэлхийн хуйвалдаан, Орчлонт ертөнцийн шинэ загварын тухай асуудал түлхүү тусгагдахын зэрэгцээ эртний Мисирийн Сфинкс, пирамид, библийн Меркаба (Бурхны хөлөг), газар дээрх тойргууд, Үл мэдэгдэх нисдэг биетүүд (ҮМНБ)-ийн нууцыг дэлгэсэн болхоор ЭНЭ НОМД ҮНЭН ҮГ НЭГ Ч БАЙХГҮЙ гэх бүрэн боломжтой. Гэхдээ та энэхүү гайхамшигт ертөнцийг сэтгэлдээ тунгаавал БҮХ ЗҮЙЛ ИЙМ Л БАЙГАА" гэсэн тайлбартай Боб Фрисселлийн номыг уншлаа.

Үнэндээ энэ номонд олон гайхал төрүүлэм, бас итгэмээргүй зүйлүүдийг бичсэн байсан. Тэгээд би өөрийнхөө ойлгосоноор энд зарим нэг зүйлсийг сийрүүлхийг хүслээ.

Одоо юу болж байгаа, хожим юу болохыг мэдэх зорилгоор бид өнгөрснөө мэдэх шаардлагатай.
Яагаад ийм хүнд байдалд орчихов гэдгийг ойлгож, үүссэн асуудлыг шийдвэрлэх гарц олохын тулд хүмүүс өнгөрснөө эргэж харах хэрэгтэй болдог. Бидний түүх Христийг мэндлэхээс 3800 жилийн өмнөх үеийн Шумераас эхлэлтэй бөгөөд түүнээс өмнө үсэрхэг зэрлэгүүд байсан гэж үздэг.
Дэлхийн соёл иргэншлийн түүх 5 сая жилийн настай.
Оддын үр хөврөл болсон манай гараг дээр сансарын зочид хүрэлцэн ирээд харилцан ойлголцсоны үндсэн дээр амьдралын шинэ төлөвийг бүтээжээ. Тэдний бүтээсэн төлөв бүхэн ухамсрын таван түвшинг туулах ёстой. Бид хоёр дахь түвшин дээр байгаа.

Биднийг бүтээгсэд:
Зууван дугуй тойрог зам бүхий шумерийн Нибиру гэдэг өөр нэгэн гараг Нарын аймгийн системд байдаг. Энэ гараг нарыг 3600 жилийн хагацаанд нэг удаар тойрдог. Нефилимчүүд гэж нэрлэгддэг энэ гаргийн оршин суугчид 400000 жилийн өмнө манай Дэлхий дээр ирсэн байна.

Тэдний экологийн сүйрэл тухайн гараг дээр амьдрах бололцоогүй болгосны улмаас туйлдаж гүйцсэн агаар мандлыг алтны тоосонцорон хийгээр хамгаалах шаардлага гарсан байна. Тэд алт олборлохоор ирцгээжээ. Алт олборлолт явуулсан 200000 жилийн дараа тэд ихэд туйлдсан тул доод заяаны боолууд буюу биднийг бий болгохоор шийджээ. Чонын одны оршин суугчид нефилимчуудтай хүчээ нэгтгэсний үндсэн дээр биднийг бүтээжээ.Африкийн алтны уурхайд ажиллуулахаар биднийг бүтээсэн боловч нэг хэсгээр нь E.DIN-ний цэцэрлэгийг арчлуулахын тулд тэднийг Месопотамид аваачсан байна. Бид тэдэнтэй адилхан бүтээгдсэн болохоор “Бурхан” биднийг хайрладаг.

E.DIN-ний цэцэрлэгийн ‘эрдэм мэдлэгийн мод” гэгддэг модны жимс идэхийг нефилимчүүд бидэнд хориглосон юм.

Гэвч бид үгэнд нь ороогүй. Танин мэдэхүйн үр жимсийг амссаны үр дүнд олж авсан мэдлэг нь шинжлэх ухааны мэдээлэл байгаагүй. Энэ бол цэвэршүүлсэн зохиомол бүтээлийг үр удмаа үлдээх чадвар бүхий өв тэгш бодьгал болгон хувиргаж, үржүүлэх тухай мэдээлэл байв. Үүний дараа туйлуудын сэлгэлт, ухамсрын өөрчлөлт нэгэн зэрэг явагдсан тул бүхэл бүтэн тив усан дотор орсон байна. Амьд үлдсэн хүмүүсийн олонхи нь Афирикт шилжин суурьшсан боловч хамгийн хөгжилтэй хэсэг нь сүйрлийн үед дээш өргөгдөж уснаас ил гарсан газар болох Лемурт очицгоожээ...............................................................................................................................................................................
Гэх мэт гариг эрхэс, одод, өөр ертөнцийн талаар олон сонирхолтой баримтуудыг дурдсан байна лээ.

Мөн саяхан болсон үйл явдлаас дурдвал, 1950-иад он:

Харь гарийнхан гэж байдаг, тэд манай дэлхий дээр ирж, засгийн газартай тохиролцоо хийсний үндсэн дээр "Маш нууц" гэсэн ангилалын доор туршилтын ажиллагаа явуулж байжээ. Тэдгээр сааралууд хэмээх харь гаригийнхан бэлгийн харилцааны эрчмийн учирыг олох гэж хүн, мал дээр туршилт хийж байжээ. Учир нь сааралууд бэлгийн харилцааны мөн чанараа аль хэдийн гээж үр удмаа хуруу шилэнд хийж төлжүүлэх болсон байна.

Гэхдээ одоо эдгээр саарлууд гэх амьтад манай гаригаас явцан гэсэн шүү!!!

Үргэлжлэл бий.....




Бичлэг: 24 » Нийт: 33
Өмнөх | Дараагийн