Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

2011-12-10 - Ээзгийтэй цай

Ангилал: Миний ертөнцөөр

Цас хялмаалан орж байна. Гадаа хүйтэн байгаа бололтой. Харин миний гэрт дулаахан сайхан байна. Сэтгэл зүрх минь ч мөн хайраар бялхаж би үнэхээр аз жаргалтай хүн гэдгээ мэдэрч байна.  Ээжийнхээ чанасан цайнд ээзгий, ааруулаа хийгээд хамтдаа цайгаа уух юутай жаргалтай... Хойморт залрах бурхад минь бидний амьдралыг тэгшилж байдаг гэдэгт эжий та минь итгэдэг шиг миний бурхан ээж та минь охиныхоо амьдралыг гэрэлтүүлж байдаг шүү. Олоон жилийн өмнө.... Сумын төвийн 8 жилийн сургуульд.... Хагас сайн өдөр бүр хичээл тархыг яаран яаран хүлээж яаав хэмээх улаан мотоциклын ард сундлан суугаад бригадын төв...

Шууд холбоос

2010-06-14 - Сэтгэл санаа минь уужуу, нэг л тайван Би Амгалан

Ангилал: Миний ертөнцөөр

Сэтгэл санаа минь уужуу, нэг л тайван Би Амгалан
Амгалан байна, Би Амгалан байна
Нэг л тайван бүх юм сайхан байнаа гэж...................
Сайхан байна шүү амьдрал минь үнэхээр
Амгаланг мөрөөдсөөр амгалангийнхаа учир шалтгааныг одоо л нэг ойлгодог болж байна даа.
Амьдралын нугачаа, даваа бүхэнийг давж гарахын тулд алхаж, гүйж, унаж, бүдэрч, босч, давж "УХААРАЛ" гэдэг бэлгийг цуглуулсаар хэдийнээ 60 талыг насалжээ гэж.
Амьдралаас би юу авч чадав? Авч чадсаан. "УХААРАЛ" гэдэг бэлгийн цуглуулагатай болсон. Энэ бол цаашдын амьдралын минь замыг  гэрэлтүүлэх "ГЭРЭЛТ ЗУЛ".
"ГЭРЭЛТ ЗУЛ" минь цацран цацарч, ол...

Шууд холбоос

2010-02-05 - Нулимас

Ангилал: Миний ертөнцөөр



Би уйлсан
Энэ зүүд байсан уу?
Нулимас гашуун гэж сонсож байсан
Гэхдээ амтлаагүй байсан.
Амтлахад үнэхээр гашуун юм байна лээ
Хөлгүй далайтай адил
Бас гүнзгий юм билээ.
Би сэлсэн
Эрэг дээр хүрээд сэрсэн
Энэ зүүд байсан
Гэнэт ниссэн
Уудам огторгуйгаар
Элэн халин ниссэн
Энд харин сэрүүн байсаан БИ.
Нулимас заримдаа
Далавч ургаалдаг юм байна лээ

...

Шууд холбоос

2010-02-05 - Залбирал

Ангилал: Миний ертөнцөөр



Өчигдөр юу болсныг би мэдэхгүй
Өөрийг чинь би зовоосон байх магадгүй
Өнөө харин чи энд ирж
Өнгөрсөн хариугаа авсан юм уу хайрт минь,
     Би мэдэхгүй байна
     Урьд юу үйлдсэнээ огт санахгүй байна
     Намайг уучил хайрт минь
Урьдны учрлыг харах билэг ухаан надад байгаагүй
Уярч би өнөө чамайг хайрласан.
Үүрд мөнх гэж би итгэсээн
Учир нь би үйлдсэн үйлээ санахгүй байна хайрт минь,
      Би мэдэхгүй байна
      Урьд юу үйлдсэнээ огт санахгүй байна
      Намайг уучил хайрт минь
Одоо чи намайг идвэл
Ирээдүйд би чамайг иднэ
Үйлийн үрийн энэ хуулиас
Үнэндээ би үхтэлээ айж байна хайрт минь
       Би хүсэхгүй байна
   ...

Шууд холбоос

2009-06-18 - Аз жаргал хаана байдаг вэ?

Ангилал: Миний ертөнцөөр

Дотоод сэтгэлээсээ аз жаргалаа хай!

Аз жаргал таны зүрхэнд байгаа.Та зүрхэндээ хайрыг дүүргэж, дотроосоо гэрэлтэж амьдрах ёстой.



Шууд холбоос

2009-06-17 - Би өөрийнхөө эзэн

Ангилал: Миний ертөнцөөр

Хэн ч миний төлөө хариуцлага хүлээх ёсгүй.Миний хүрэх оргил Би өөрийгөө олох, Би би-тэйгээ нэгдэх. Би зогсолтгүй оргил өөд явж байна.

Шууд холбоос

2009-06-17 - Би зүгээр л................................

Ангилал: Миний ертөнцөөр


Хорвоо дэлхий уудам, Хийх зүйл их байна. Ким Ү Жин


.............Зүрх  сэтгэл уужим, хайрлах хүн,  юмс олон байнаа гэж................................................

Шууд холбоос

2009-06-17 - Би дуртай....

Ангилал: Миний ертөнцөөр

Яргуй зуусаар цэгээн тогоруу өмнөөс ирнэ.
Яруу найраг шиг үдшээр болзоонд зогсоно.
Бидэрт усны тунгалаг толионд шувууд чуулж
Би чамд..................гээд түгдэрсэн үг шугуйд төөрнө.

Би чамд......

Шууд холбоос

2009-02-18 - Монита

Ангилал: Миний ертөнцөөр

Гэгээн валентины өдрийг тохиолдуулаад манай ажлынхан дундаа Монита зохиогоод.........Энэ хэдэн өдөр үнэхээр хөгжилтэй сайхан байлаа. Өнөөдөр Монита задрах өдөр...........Өчигдөр шөнө би 3 хүртэл сууж Монитадаа бэлэг бэлдсэн. Миний Монита хамгийн азтай хүн байгаасай гэж би хүссэн.
Би түүнд зориулж 3 өдрийн хугацаатайгаар БИРД болж хувирсан...хэхэхэ...Хэрвээ миний ямар бэлэг барьсныг мэдхийг хүсвэл цааш нь уншаарай

3 Өдрийн турш "Монита задартал задалхыг хориглоно" бичигтэй дугтуй илгээсэн.
1. Эхний өдрийн эхний дугтуй дотор
Чи бол хамгийн, хамгийн хамгийн гайхамшигтай бүсгүй
Чамт...

Шууд холбоос

2009-02-17 - Сайн байцгаан уу!

Ангилал: Миний ертөнцөөр

Сайн байцгаан уу? Blogmnii hamt oloon.
Өнөөдрөөс эхлээд би та бүхэнтэй үзэл бодол, мэдлэг оюунаа солилцож байхаар танай блогт нэгдлээ






Шууд холбоос