Би сэтгэж байгаа учир оршин байдаг. Декарт

2012-1-6 - Багшаас надад

Ангилал: Миний дуртай шүлгүүд

Эрэвгэр хөөрхөн нүдээрээ инээвхийлж байгааг чинь харахад баясалтай

Ихийг бүтээх хүслийг тань мэдрэхэд жаргалтай

Аливаад хандах хандлагыг чинь танихад бүүр ч бахархалтай

Аясын салхи шиг Цоглог хөөрхөн охин чамдаа

Алс ирээдүй чинь эвлэг байхын ерөөлийг өргөе.

Амар мэндийн орчлонд

Аятай тухтай орчинг цогцлоож явна гэдэгт итгэж байдаг шүү багш нь.

Аядуухан энхрийхэн охин минь

Азтай л аавын хүүгийн голомтыг бадрааж

Ачлал хайрын дээдийг түгээж явна даа гэхээс гоё байдаг юм шүү


Миний хүндэт багш надад зориулж бичив.

Ц.Цэгмиджав багш

2011.01.03

...

Шууд холбоос

2011-12-10 - Ээзгийтэй цай

Ангилал: Миний ертөнцөөр

Цас хялмаалан орж байна. Гадаа хүйтэн байгаа бололтой. Харин миний гэрт дулаахан сайхан байна. Сэтгэл зүрх минь ч мөн хайраар бялхаж би үнэхээр аз жаргалтай хүн гэдгээ мэдэрч байна.  Ээжийнхээ чанасан цайнд ээзгий, ааруулаа хийгээд хамтдаа цайгаа уух юутай жаргалтай... Хойморт залрах бурхад минь бидний амьдралыг тэгшилж байдаг гэдэгт эжий та минь итгэдэг шиг миний бурхан ээж та минь охиныхоо амьдралыг гэрэлтүүлж байдаг шүү. Олоон жилийн өмнө.... Сумын төвийн 8 жилийн сургуульд.... Хагас сайн өдөр бүр хичээл тархыг яаран яаран хүлээж яаав хэмээх улаан мотоциклын ард сундлан суугаад бригадын төв...

Шууд холбоос

2011-2-25 - Миний тэмүүлэл

Тэнгэрлэг оршихуй миний тэмүүлэл
Бурханлиг сэтгэл миний тэмүүлэл
Нүд дүүрэн нүнжиг миний тэмүүлэл
Миний тэмүүлэл миний хир үгүй тунгалаг сэтгэл

Шууд холбоос

2010-6-14 - Сэтгэл санаа минь уужуу, нэг л тайван Би Амгалан

Ангилал: Миний ертөнцөөр

Сэтгэл санаа минь уужуу, нэг л тайван Би Амгалан
Амгалан байна, Би Амгалан байна
Нэг л тайван бүх юм сайхан байнаа гэж...................
Сайхан байна шүү амьдрал минь үнэхээр
Амгаланг мөрөөдсөөр амгалангийнхаа учир шалтгааныг одоо л нэг ойлгодог болж байна даа.
Амьдралын нугачаа, даваа бүхэнийг давж гарахын тулд алхаж, гүйж, унаж, бүдэрч, босч, давж "УХААРАЛ" гэдэг бэлгийг цуглуулсаар хэдийнээ 60 талыг насалжээ гэж.
Амьдралаас би юу авч чадав? Авч чадсаан. "УХААРАЛ" гэдэг бэлгийн цуглуулагатай болсон. Энэ бол цаашдын амьдралын минь замыг  гэрэлтүүлэх "ГЭРЭЛТ ЗУЛ".
"ГЭРЭЛТ ЗУЛ" минь цацран цацарч, ол...

Шууд холбоос

2010-6-11 - Хүүхдийн баяраар төрсөн сэтгэгдэл

Энэ хүүхдийн баяраар бидний хэдэн нөхөд эмзэг бүлгийн хүүхдүүдийг баярлуулах аян зохиогоод нүүрэндээ гунигийн сүүдэртэй, нүдэндээ гомдлын нулимастай хэн нэгний халамж хайрыг царайчлан амьдарч байгаа жаахан бяцхан хүүхдүүдэд бэлэг тараах ажил зохион байгууллаа.
Баярын энэ өдөр хотын хөл хөдөлгөөн дүүрэн...Ээж, аавтайгаа хөтлөлцөн хөгжилдөн наадаж яваа хөөрхөн бяцхан үрс................Баярын уур амьсгал сайхан байлаа. Сүх жанжны талбай дүүрэн хүнтэй...........Олон, олон компаниуд хүүхдүүдийг баярлуулана гэж Сүхбаатарын талбайд туг, далбаагаа намируулан сүр дуулиан ихтэй.............Зарим нэг нь ...

Шууд холбоос

2010-6-11 - сэтгэл минь

Ангилал: Миний ертөнцөөр

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Шууд холбоос

2010-4-7 - Тавтай мэнд байна уу?

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.

Шууд холбоос

2010-2-7 - Өчигдөргүй өнөөдөр

Өчигдөргүй өнөөдөр
Маргаашгүй өнөөдөр
Өнөөдөр л би
Өнөөдөрт



Шууд холбоос

2010-2-7 - Гэнэн БИ

Өнөөдөр би нэг нээлт нээв.
Үнэндээ нээлт ч биш л дээ
Өнгөрсөнд батлагдсан баримтуудыг
Уншиж мэдсэнээ нээлт гэв.

Балчир ухаанд минь
Бал бурам мэт
Хэмжээлшгүй, агуу
Баримт сэлт мэт

Энэ мэт уншисаар
Нээлтүүдийг нээсээр
Би бүгдийг мэднэ.
Учир нь би зөндөө нээлт нээсэн.

Ухаантан болж сэтгэрүүн
Урьтаж би үүнийг мэднэ.
Том болсон санагдана.
Тоолшгүй их мэдээлэл надад байна.

Туршилт хийв.
Тунгааж бодов.
Ихийг санав.
Ихэрхэж сайрхав.

Би төөрөлдсөн.
Будилж сайрхасан.
Бусдын нээлтийг уншсан
Бахархаж түүгээрээ сайрхасан.

Өчигдөр Би ахыгаа
Үүнийг мэдэхгүйн төлөө нь
 шоолсон.
Арчаагүй доройгоор нь элэглэж
Амныхаа зоргоор аашиласан.

Ах ...

Шууд холбоос

2010-2-6 - Сайхан байнаа сайхан байна

Сайхан байнаа сайхан байна
Амьдрал Сайхан юм
Тэмүүлж чадвал
Тэнгэрлэг сайхан
Улам гэрэлтэй
Гоё юм байна үнэхээр
Хүсч чадвал
Хөх тэнгэрт
Хүрч болох л санагдлаа
Амттай юм байна
Амьдрал үнэхээр
Гаталж чадвал
Зовлон харин
Онгоц болж болох юм байна.
Залж чадвал
Тэр зовлон чинь
Жаргалд хүргэх түлхүүр л юм байна.
Жаргалтай байнаа би
Жаргалтай байна
Учир нь би
Ирээдүйд
Онгоцны ахмад болох нь тодорхой
Яагаад гэвэл
Онгоцны ахмад болох
Сургуульд хөл тавилаа
Өчигдөр БИ......

...

Шууд холбоос

2010-2-5 - Нулимас

Ангилал: Миний ертөнцөөр



Би уйлсан
Энэ зүүд байсан уу?
Нулимас гашуун гэж сонсож байсан
Гэхдээ амтлаагүй байсан.
Амтлахад үнэхээр гашуун юм байна лээ
Хөлгүй далайтай адил
Бас гүнзгий юм билээ.
Би сэлсэн
Эрэг дээр хүрээд сэрсэн
Энэ зүүд байсан
Гэнэт ниссэн
Уудам огторгуйгаар
Элэн халин ниссэн
Энд харин сэрүүн байсаан БИ.
Нулимас заримдаа
Далавч ургаалдаг юм байна лээ

...

Шууд холбоос

2010-2-5 - Залбирал

Ангилал: Миний ертөнцөөр



Өчигдөр юу болсныг би мэдэхгүй
Өөрийг чинь би зовоосон байх магадгүй
Өнөө харин чи энд ирж
Өнгөрсөн хариугаа авсан юм уу хайрт минь,
     Би мэдэхгүй байна
     Урьд юу үйлдсэнээ огт санахгүй байна
     Намайг уучил хайрт минь
Урьдны учрлыг харах билэг ухаан надад байгаагүй
Уярч би өнөө чамайг хайрласан.
Үүрд мөнх гэж би итгэсээн
Учир нь би үйлдсэн үйлээ санахгүй байна хайрт минь,
      Би мэдэхгүй байна
      Урьд юу үйлдсэнээ огт санахгүй байна
      Намайг уучил хайрт минь
Одоо чи намайг идвэл
Ирээдүйд би чамайг иднэ
Үйлийн үрийн энэ хуулиас
Үнэндээ би үхтэлээ айж байна хайрт минь
       Би хүсэхгүй байна
   ...

Шууд холбоос

2010-1-31 - Эх дэлхий тандаа би хайртай

Тэртээх чанадын ертөнцөд
Тоолошгүй их одод анивчина.
Туяаран цацрах гэрлийн цаана
Тайлаж чадаагүй оньсого олон
Дэлхий дээр би аялалаар ирсэн жуулчин гэх юм...
Жинхэнэ гэр минь харин ододын цаана байдаг гэнэ.
Төөрч будилж байна би...
Төгс үнэнийг эрж байна
Гэр минь тэнд байдаг бол
Гэртээ харихсан би...
Гэхдээ тэнд хүрэхэд
Далавч хэрэгтэй гэнэ
Танаас би гуйя
Дэлхий ээж минь!
Надад далавч хайрлаач
Би гэртээ харимаар байна.
Гэхдээ БИ ТАНД ХАЙРТАЙ
Эх дэлхий минь!...

Шууд холбоос

2010-1-31 - Амраг садан гэдэг чинь алс хэт нь худал шүү!



Хорвоо хуурамч ертөнцийг
Хоосон чанарт бодоорой!
Хоньсон боди сэтгэлтэндээ
Хойд мөрөө даатгаарай!

Шууд холбоос

2010-1-26 - Зэрэглээ

Ангилал: Эргэн дурсахуй

.....Зэрэглээг харвал
     Цөцгий үнэртсэн уруул ажээ


Шууд холбоос

2010-1-9 - Итгэл

Ангилал: Эргэн дурсахуй

Цоодолын Хулан
Цаашид юм бүхэнд итгэл алдарна. (Арай ч юм бүхэнд бишээ)
Цагаан дэнгийн гэрэлд эрвээхэй шунахаа болино. (Тиймээ би больно)
Цагтаа унадаг навч газарт итгэхээ болино..(Үүнд бол итгэнээ)
Цайлган хайлган сэтгэл минь хүнд итгэхээ болино. (Бараг больсон)
Дээлийн хормой салхинд дэрвэхээ болино. (Дээл өмсөхөөрөө дэрвүүлэхгүй ээ)
Дэгэн догон нулимастай орчлонгоос урьтаж
Дэндүү залуу насандаа би хашир сууна (Сууцан байгаа)

Тэгвэл:
үүдэн тушаа салхинд цохиулж
Үнэнчээр чамайг хүлээх минь эцэс болно. (Эцэс болцон)
Цөхрөлийн хэдэн үгэнд чинь хууртдаг минь өнгөрнө. (Өнгөрцөн)

Унахад чинь тосох газар үгүй...

Шууд холбоос

2010-1-6 - Даруухан бүсгүйн харц гунигаар дүүрэн

Ангилал: Эргэн дурсахуй

Хайрт чинийхээ захиаг би сэтгэлдээ нулимастай уншлаа
Хайрлуулах гэж биш уйлах гэж дурласан сэтгэл юм байлгүй
Хамгийн сүүлийн мөр хүртэл зүрхээ аргадан уншлаа
Ханилах гэж биш хагацах гэж учирсан зүрх юм байлгүй

Сэтгэлийн чинь гүнд намайг гэсэн хайр хэвээрээ байхад
Сэрээд суухаа санадаг чинь бас янзандаа байхад
Ганц байсан дурлалаа бурхан бидэнд өгсөөр байхад
Гараан тосоод авъя л даа, ахиж өгөхгүй ч юм билүү

Хувь дутсан тавиланг сэдэртэл битгий яриарай
Хуруунд чинь бөгж зүүхгүй ч сэтгэлдээ хайрлавал болоо биш үү
Хуримын бөгжөөр цоожилж зүрхээн би ялтан болгохгүй
Худлын дундах үнэн болж сэтгэлэ...

Шууд холбоос

2009-7-24 - Амьдрал гэдэг чинь цагийн хэлхээ

Амьдралд хайртай юу? Тэгвэл цагийг дэмий бүү үр. Учир нь амьдрал цаг хугацаанаас тогтдог.
Амжилтанд хүрэхэд нууц гэж үгүй. Гагцхүү нэг ч минут, нэг ч хоромыг бүү алд.
Маргааш гэж хойш тавьсан үйлс бүхэн мөхдөг.


Шууд холбоос

2009-6-22 - Ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээнэ вэ?


Амьдрал надад аз жаргалыг өгсөн.
Амжиж би заримийг нь авсан.

Шууд холбоос

2009-6-18 - Аз жаргал хаана байдаг вэ?

Ангилал: Миний ертөнцөөр

Дотоод сэтгэлээсээ аз жаргалаа хай!

Аз жаргал таны зүрхэнд байгаа.Та зүрхэндээ хайрыг дүүргэж, дотроосоо гэрэлтэж амьдрах ёстой.



Шууд холбоос

Хуудас: 1 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн

idiomatic-dormant